Шууд Chart

Монголын их хаадын уран бичвэр, зургийн "Үл тасарна" үзэсгэлэн гарна

2018-07-06 13:46:11

БСШУС-ын сайдын тушаалаар Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол туургатны улс орнуудаас үндэсний болон орчин үеийн урлагийн уран бүтээлчид, үндэсний үйлдвэрлэгчид, гар урлаачид, эрдэмтэн докторууд хуран чуулах тус наадмын хүрээнд “Үл тасарна” хэмээн нэрийдсэн Монголын Их Хаадын уран бичвэр, зургийн үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Монгол туургатны соёл, урлагийн их наадамд оролцогчид зочид, төлөөлөгчид болон нийслэлийн ард иргэдэд зориулан дэлгэж буй тус үзэсгэлэнг Үндэсний уран бичвэрийн холбооноос санаачлан сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэй Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран бүтээж байгаа юм.


Монголын их хаадын уран бичвэр, зургийн "Үл тасарна" үзэсгэлэн гарна   
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй