Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2014-01-03 09:07:00

09.00 цагаас  НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх ажил 1 сарын 06-наас эхлэх гэж байгаатай холбогдуулан бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болно.  Утас: 88057197, 91040607, 325044

11.00 цагт "Иргэний танхим"-д Шилэн дансны тухай, Төрийн хариуцлагын тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Алдар спорт хорооны зааланд Судан Улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлэгийн V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.00  цагт МN мэдээллийн төвд “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”-ээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан нь иргэдийн оролцоогүй, ил тод бус, хүртээмжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт  БОНХЯ-ны “Хаан” танхимд “2013 оны шилдэг нөхөн сэргээгч компани”-д өргөмжил гардуулна.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд төрөлхийн зүрхний гажигтай дөрвөн сартай Нямдоржийн Бүтэнбаяр хүүд амьдрал бэлэглэх "Өнө мөнхийн хэлхээ" хандивын тоглолтын хэвлэлийн бага хурал зарлав.

 


 

Нийтэлсэн: М.Тодбэх

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-03 10:32
ЗӨВ ШҮҮ НИЙТ МОНГОЛЧУУДАА УДАХГҮЙ ЦАГААН САРЫН МЭНД

Бидэнтэй нэгдээрэй