Шууд Chart

Сонгодог урлагийн гайхамшгийг толилуулна

2018-07-10 13:45:08

Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ. Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно.

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна. Үндэсний их баяр наадмын хаалт болгож долоодугаар сарын 12-ны 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ.


Сонгодог урлагийн гайхамшгийг толилуулна  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй