Шууд Chart

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

2018-07-10 17:04:55

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр гол, Увс нуурын сав дагууд Хархираа  гол, Алтайн нуруунаас усжих Ховд гол тус тус үерлэсэн байна.

Баяр, наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байх, мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй