Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно

2018-07-15 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долдугаар сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 3. Адъяа гараг. Үнэг одтой, Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны сэтгэлийн шарх ямар ч үндэсгүй хоосон гэдгийг олж мэднэ. Мөн олон эх сурвалжийн аль нь үнэн байгааг хай. Тиймээс хэд хоногийн турш хайрын гурвалжин үүсэх магадлалтай. Хэт их сэтгэл хөдлөл атаархал тань таны зорилгыг хаах талтай. Болгоомжтой бай.


ҮХЭР (4/20-5/20)

Ихэнхи ихэрүүд өнөөдөр дэлхийн оргилд гарсан мэт сэтгэгдэлтэй байна. Өөрийн оюун санаанд төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэх их хүчтэй гэдэгтээ өөртөө итгэлтэй бай. Та хариуцлагатай байвал үүний үр дүнд алдар нэр, зорилгодоо хүрнэ. Шийдэмгий байж санаагаа ойлгомжтой илэрхийлэн харилцаагаа тодорхой байлгах нь чухал. Өөрийнхөө хайрлаж биширдэг зүйлсийн талаар бусадтай хуваалц.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрч хүчтэй эерэг хандлагатай байх нь өнөөдрийн давуу тал байх болно. Харамсалтай нь та өөрийн энэ их урам зоригийг бусадтай хуваалцаж чадахгүй. Үнэндээ бусад хүнийг гэмтээхгүйн тулд эрч хүчээ бууруулах хэрэгтэй. Хагас жилийн төлөвлөгөөгөө боловсруулж түүнийхээ төлөө ажил. Ажил дээрх эрүүл аюулгүй байдлын талаар санаа зовоосон зүйл байвал хэн нэгэн асуудал үүсэхээс өмнө зохих хүнд нь мэдэгд. Эрүүл, аюулгүй ажиллах орчинг бий болгох тухай шийдвэр гарга.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Одоо орж ирэх ухаалаг санаанууд ажил мэргэжилдээ болон бизнесийн тал дээр амжилтанд хүрэх сонирхолтой нээлт байж болох учраас санаачлагатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, нийгмийн баяр хөөр халуун дотно харьцаанаас таашаал авах нь таны яг одоо хайж буй зүйл байх болно. Энэ орой тэвчээртэй байх шаардлага гарч магад. Жижигхэн зүйлээс сэтгэлээ хямраах юм уу уур цухлыг барахаас зайлсхий.


АРСЛАН (7/23-8/22)   

Одоо орж ирэх ухаалаг санаанууд ажил мэргэжилдээ болон бизнесийн тал дээр амжилтанд хүрэх сонирхолтой нээлт байж болох учраас санаачлагатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, нийгмийн баяр хөөр халуун дотно харьцаанаас таашаал авах нь таны яг одоо хайж буй зүйл байх болно. Энэ орой тэвчээртэй байх шаардлага гарч магад. Жижигхэн зүйлээс сэтгэлээ хямраах юм уу уур цухлыг барахаас зайлсхий.


ОХИН (8/23-9/22)

Өөрчлөлт шинэчлэлт хийснээр хүмүүстэй хамтран ажиллах гайхам авьяас билгээ харуулах болно. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд нь сайнаар эргэх болно. Таны авьяас билэг бодит ажил хийх явцад л харагдана. Найдлага эсвэл гэнэтийн таатай нөхцлийг хүлээх хэрэггүй. Өнөөдөр ихэнхи хүмүүсийн сэтгэл санаа тавгүй, нэг дээшилж нэг доошлох өдөр.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бизнес эрхлэгчид арилжаа наймааны үйл ажиллагаа явуулахад таагүй хандлагатай өдөр. Өнөөдөр их хэмжээний мөнгөний алдагдалд орох маш хүнд сорилттой тулгарах гэх мэт асуудлуудтай тулгарч мэдэх юм. Нэн ялангуяа үйл ажиллагаатай холбоотой шинэ санал санаачлага их эрсдэл дагуулах төлөвтэй. Хэдийгээр та гавъяа зүтгэл хүртэх ч хүмүүс өөрийн тань төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө их хугацаа зарцуулах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдрийн од эрхэсийн нөлөө нь таныг няхуур хөдлөж, өөрийнхөө бодол санаа, төлөвлөгөөгөө нууц хэвээр байлгахыг уламжлуулж байна. Бүтээлч чадвар тань дээшлэх болно. Авъяаслаг бүтээлч чадвар нэмэгдсэнээр ихээхэн ашиг олох болно. Та энэ өдөр дүрэм журмыг дагахыг хүсэхгүй байх. Хэрвээ та оюун ухаанаа дүрэм журамд захируулж үр дүнг нь хүлээж авч чадвал зорилгоо биелүүлж тулгарсан олон бэрхшээлийг давж чадах болно.


НУМ (11/22-12/21)

Амралтын өдрүүд тун завгүй өнгөрөх бололтой. Чухал ажил эхлэх тул мэдээлэлээ цэгцэл. Шинэ танилтай болох магадлалтай. Энэ хүнтэй цаашдаа дотно харьцаатай болох магадлалтай. Шинэ боломж нээх сайхан мэдээ ирэх магадлалтай байна. Бие тавгүйрхэж магадгүй. Ажил хэргийн бичиг цаастай ажиллах, болон гэрээ хэлцэл хийх баримт бичиг бүрдүүлэхэд таагүй. Үдээс хойш болгоомжтой бай. Нөхцөл байдлыг огцом өөрчлөх гэнэтийн уулзалт эсвэл мэдээ ирж болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр од гарагсийн чухал шилжилт болох бөгөөд танд чухал үйл явдал тохиолдоно. Амьдралын зарим нууцлаг зүйлс, сэргэн мандалт болон эрх мэдэл зэргийг хамруулсан асуудлууд их анхаарал татах бололтой. Хамтарсан судалгаа шинжилгээний ажил үр дүнд хүрч урам зоригтой үргэлжилнэ. Гэвч бусдын хууран мэхлэлтэнд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Шинэ санаанууд өөрийн мэдэлгүй ундран гарч ирэх болно.


ХУМХ (1/20-2/18)

Таны хувийн өмч, санхүүгийн байдал болон худалдан авах чадвар дээшилнэ. Өнөөдөр дэлгүүр хэсэхгүй байх нь дээр. Учир нь та хэрэггүй зүйлсэд илүү их зардал гаргаж болзошгүй байна. Харин хувьцааны хуримтлал болон үл хөдлөх хөрөнгийн талаарх ухаалаг яриа өрнүүлж болох юм. Хэрэв та бага зэрэг эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол энэ нь үр дүнгээ өгөх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа ажилд бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө хөдөлгөөнтэй байлгах нь явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Та хэрэв ганц бие бол хортой хууралт эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно  
Үзсэн: 2176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй