Шууд Chart

Хэрэгжих боломжгүй хууль гэв

2014-01-03 18:00:22

Эрүүлжүүлэх байрны асуудлыг ЭМЯ хариуцахгүй гэж салбарын сайд хэллээ. Цагдаагийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орсоноор оны эхний өдрөөс эрүүлжүүлэх байрыг татан буулгаж оронд нь хордлого тайлах төв, албадан саатуулах байрыг бий болгохоор болсон. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх байр нь цагдаагийн төв байгууллагын харьяалалд ажиллана гэдэг заалтыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны харьяанд байна гэж өөрчилжээ.

Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал үүнийг “ямар ч хэрэгжих боломжгүй хуулийг баталсан. Учир нь хуулинд эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлнэ гэж заасан ч манайд тийм байгууллага одоогоор алга. Тиймээс энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй” гэлээ.
Мөн хуулийн шинэчлэлд цагдаагийн албан хаагч гэснийг түргэн тусламжийн төвийн ажилтан, эрүүлжүүлэх байрны ажилтан гэж өөрчилжээ.

Хэрэгжих боломжгүй хууль гэв  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй