Шууд Chart

Элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаарай...

2018-07-27 09:47:34

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид элэгний вирус илрүүлэх шинжилгээнд 353 мянган 40-65 насныхан хамрагдсан бол мөн төдий хэмжээний хүмүүс шинжилгээнд хамрагдаагүй байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 15-аас дээш насны иргэд элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах боломжтой болж байна. Иймд иргэн та 12-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжлэх элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.


Элэгний вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаарай...  
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй