
“Даншиг наадам Хүрээ цам- 2018” шашин соёлын наадмын жороо морины уралдаанд нийт 22 уран явдалтай жороо морь оролцов. Үүнээс Булган аймгийн Рашаант сумын харьяат Д.Жаргалсайханы цавьдар морь түрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат М.Галбадрахын хээр үрээ аман хүзүүдлээ.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ц.Сүхбаатрын бор үрээ, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Лхамсүрэнгийн зээрд морь хурдалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Мөнхбаярын хар алаг морь айргийн тавд хурдаллаа.
Жороо морины уралдаанд 22 морь уралдлаа | ||
Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.