
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Яармагийн гүүрийн гүйцэтгэлийн ажил байдалтай танилцлаа.
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийгдэж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.
Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.
Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд ярьж байна. Энэ гүүр ашиглалтанд орсоноор хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачааалалыг даах юм.
Яармагийн гүүрийн ажил 11 сард дуусна | ||
Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.