Шууд Chart

Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна

2018-08-28 16:57:01

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцлаа. Автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тухайн өдөр зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөтэй танилцаж хариуцан ажиллах байгууллага болон ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.


Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.233.xxx] 2018-08-28 17:41
энэ их утаа тоос энэ их бөглөрөлийг ИЙМ замаар шийдэх нь зөв шүү?????????????????
Зочин [202.131.233.xxx] 2018-08-28 17:40
мөн амралтын өдрүүдийг тэгш сондгойгоор нь явуулдаг болгомоор байна. ??? нэг өдөр нь гэрийнхээ ажлыг нөгөө өдөр нь гадуур ажлаа зохицуулдаг байх хэрэгтэй??
Зочин [202.131.233.xxx] 2018-08-28 17:39
автомашингүй өдрийг зүгээр нэг хэсэг хүмүүсийн шоу болгохоос илүү ажил хэрэг болгомоор байнаа???? сар бүр нэг өдрийг автомашингүй өдөр болгох, хэрэгтэй мөн

Бидэнтэй нэгдээрэй