Шууд Chart

"Улаанбаатарт үйлдвэрлэв-2018" үзэсгэлэн худалдаа болно

2018-08-30 16:04:56

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран  2018 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, мөн хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тогтоох олон давуу талуудыг бий болгож байгаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаанд оролцогч 190 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тул бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бичиг хэрэг, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн байгаа.

Үзэсгэлэн худалдаа 2018 оны наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.


"Улаанбаатарт үйлдвэрлэв-2018" үзэсгэлэн худалдаа болно   
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй