
Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотын радиогийн уран бүтээлчид хамгийн удаан үргэлжилсэн хөгжмийн нэвтрүүлэг хийсэн нь дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номд оржээ. Богино долгионы “Hit 96.7” радиогийн 12 сарын 12-ны Баасан гарагийн 17 цагаас эхэлсэн хөгжмийн шууд нэвтрүүлэг Даваа гарагийн өглөө эрт өндөрлөснөөр дээд амжилтын эзэн болж чадсан байна. Нэвтрүүлгийг нэгэн худалдааны төвийн гаднаас шууд дамжуулсан тул сонирхсон хүмүүс өөрийн биеэр ирж, үйл явдлыг газар дээр нь үзэх боломжтой байжээ. Нэвтрүүлгийн багийнхан нийтдээ 84 цаг 15 минутын турш шууд эфирт ажилласан байна. Үүний өмнөх 77 цаг 11 минутын амжилтыг Сингапурын “HOT FM”-ийн хөтлөгч Гералд Кох, Адам Пиперти нар энэ оны 3 дугаар сараас хойш эзэмшиж байсан юм байна.
Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор
/Хурд" агентлаг/
Дубайн FM радио шууд нэвтрүүлгийн дээд амжилтыг эвдэв | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.