Шууд Chart

Шалгалтаар норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлжээ

2018-09-10 14:29:26

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө +15, +17 хэм, шөнөдөө  +3, +6 хэм дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 101 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, эрэн хайх, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 103 иргэн, 220 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай “Газрын тос олборлодог, хадгалдаг, борлуулдаг байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгууллаа.  

Шалгалтаар 9 дүүргийн нийт 106 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлж, 140 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 89, мэдэгдэл 9-ийг тус тус хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна” гэж танилцуулав.


Шалгалтаар норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй