Шууд Chart

Автобус гэгч "ажлын садаа"

2014-01-09 09:11:53

Ажлын шинэ өдөр.  Ажилдаа яаран автобусны буудал руу жирийлгэв. Гэтэл нэг л хачин эл хуль.  Хүнээ булаацалдан, дрифт хийх  шахам хурдалж, формулад өрсөлдөж буй аятай хурд мэдэн уралддаг байсан хэдэн АВТОБУС маань үгүйлэгдэв. Хөл дүүжлэх унаагүй нийслэлчүүд АВТОБУСНЫ ЗОГСООЛ сахин, хүйтэнд чичрэн зогсоно. Авдаг хэдтэй нь ярихдаа хатуухан захирлаа бодон, ажлаасаа хоцрох болсондоо сэтгэл гундуухан.

Ар гэрт нь амаа ангайн хоол нэхэх үр хүүхэд нь тэдний хувьд эрхэм тулдаа хүмүүс ийнхүү тэсэн АВТОБУС ирэхийг хүлээн тэвчээртэй зогсоно. Аавынхаа хүзүүнээс зүүгдэн тэврүүлэх бяцхан хүүгийн хацар даарч, бие нь жихүүцнэ. Хөгшин буурай охиныхоо хүүхдийг очиж харна хэмээн амалсандаа битүүхэн яарч АВТОБУС ирэхийг хүлээнэ. Хотын түгжрээ илт багасчээ.  АВТОБУС байхгүй, ирэхгүй байгаад явган нь ундууцаж, хөсөгтэй нь гайхширна.

Баячууд нь харин үүнийг үл анзаарах тул ааш омгоороо бие биенээ хэмлэн замын уртыг хурд мэдэн туулна. Нийслэлийн шинэ өглөөний  дүр төрх ийн бууж байна. Автобусгүй хот, явган нийслэл болсон УЛААНБААТАР минь ийнхүү нойрмоглон сэрэх аядав. Ерөнхийлөгчийн, байгалийн, байгууллагын, банкны гэх олон сюрпризэд дарагдсан нийслэлчүүд энэ өглөөг АВТОБУС компаниудын АЖИЛ ХАЯЛТ гэсэн нэгэн шинэ сюрпризтэйгээр угтаж буй нь энэ.

Утаан хөшиг хоолой хорсгон, нүд бүрэлзүүлж, өвлийн хахир есийн хүйтэн жавар бие жихүүцүүлсэн ийм нэгэн өглөөг БИД угтав. Би ажилдаа яарч байна. Төр нь чалчаа, түшмэдүүд нь шунахай, иргэд нь зутруу МОНГОЛ минь яалтай. Хэдэн жолооч нарт амьдрал эрхэм, орлого чухал, ард олонд дулаан соёлтой үйлчилгээтэй НИЙТИЙН ТЭЭВЭР хэрэгтэй. Хотын тамгатай дарга, холдоо гүйдэлтэй АВТОБУС компанийхан минь учир зүйгээ хурдан олж, түмэн олноо битгий чирэгдүүлээсэй. Өглөө яаж ийгээд ажилдаа ирлээ. Харин орой...

Нийтэлсэн: М.Тодбэх

Автобус гэгч "ажлын садаа"  
Үзсэн: 10806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-11 20:14
kartnii sistemd shiljchwel kanduktar gexgui amar boliishde . mongoliin konduktaruud xun bish robot shig ajilladag ym bnalee tiim bolohoor ko-d odor bolgon shahuu soligddog bh
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-01-11 14:06
nam gj baiha boliul taarna buun huwildaan bohir zawaan yma
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-01-11 14:05
huuhdee harj bga ehchuuded uguh tetgemj gd l yriad bsn odo ch bur suraggui boljde ugj chadahgui bsn bol anhnaasa l yrihgui bh bsn shude icheesei
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-01-10 10:15
намууд сөнөтүгэй
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2014-01-10 04:16
Konduktor odoo hurtel ajildag ymuu boliochee mngchuuda sariin kartnii hewend shiljeech eeeeeee
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2014-01-10 04:12
eoh ii m ymnaasa salaagui ymuu mng hujaagaas dor bgaad bhdaa yadag ym ereen yamar blaa hedhen jild l ondoo bolson manaih yagaad blhgui gj munguu l huwaaj idehee bodoh ymaa minii ohin dandaa l bus huleej bn gdg unen ym bn l da soeltoi Taiwan amidral ireh tsag bn uu tegwel mngdoo ochih ymsan nutgaa sanaj bn shu harin neteer eldwiin ym sonsohoor yawah dur bhguii boldog ym gadadad amidarch bg buhen ingej bodoj bg bha
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-01-09 12:55
irgediig mash chiregduulj baina shuu de. tsalin hodolmoriin holsoo nemeh heregtei
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-09 12:06
orlogo hiisengui gj tsalin awdaggui konduktor baidag yum shu.ogloo gereesee 4tsag 50minutad garch shono 1tsagt irdeg yum.iim hund olon tsagaar ajiladag humuus hobor shu.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-01-09 11:53
dugaariin hyazgaarlaltaa bolio
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-09 11:53
awtobusaar zorchiij bga irgediin 70huwi n hongololt bolson ued orlogo gj jolooch mongo huraagch naraa kompani n daramtlana.awtobusaa unegui bolgobol taarna.orlogo hooj uraldaj bga bha
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2014-01-09 11:51
ajil hayh moda delgereed gazar awschee kuurkii
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-09 11:21
зөн совингоор харих хэрэгтэй
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2014-01-09 10:50
арай хэтэрхий юмаа.ийм хүйтэнд хэдэн цаг автобус хүлээж хэдэн явж байгаа ганц нэг автобусанд нь хэд дамжиж ажилдаа ирж байгаа хүмүүс л мэднэ.Үйлчилгээ харьцаа муутай байж бас дээр нь урьдчилж мэдэгдэлгүй ажил хаяад Ажил хийж,хариуцлагатай байх хүн ер нь алгааа
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-01-09 10:47
Ayaaya xoldoj uxlee shd. taksinii mungu bxgui. 1 bol tushmeduutei xamt daarad alxya. ard irgediin unaa bxgui bolchloo
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-09 10:40
Awtobusnii kompaniig huwid blgah demii sanagdad bga ym da hezee durtaida ajil hayad hezee durtaidaa tsag nargui uraldaj dawhiad hunii mongiig awch bj yadaj tamhi tathgui bj bo biz de jolooch ni tamhi baagiulaad konduktor ni hashhichij nudraad holduu awtobusnuud today bdal iim l bn harin ch neg uyee bodwol humuus mongoo toldog bolson sh de tm bhad l orlogo bhgui tolboroo nemie gehees ichdeggui ym bh da yadaj awtobusniihaa hogiig shuurdeed toosiig ni arga yadahad 7 honogt neg archij bgach de ehleed uilchilgeegee saijruul daraa ni bardam hunees mongo neh l de
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2014-01-09 10:23
Дарга нарын машиныг явуулж иргэддээ үйлчлүүлье ээ, дарга нар нь ордон дотроо хор найруулж байхад баахан машин гадаа зүгээр л хүлээгээд зогсож байдаг биз дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-09 10:12
хүмүүс бол мөнгөө төлөөл явж байгаа шдээ. арай өөр аргаар учираа олоочэээ. Та нар ажил хаялаа гээд ард иргэд л хохирч байна шд
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-09 10:10
тэхх хөлдөж үхэх гэж байна шд... аймар хүйтэн, ядаж цаг агаар харж ажил хаяачдээ энч одооо
208.64.29.xxx [208.64.29.xxx] 2014-01-09 09:51
Монгол улс яана даа.

Бидэнтэй нэгдээрэй