Шууд Chart

271 сая долларын хохирол учирчээ

2014-01-10 10:06:03

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны эх сурвалжаас мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд авилгын гэмт хэргийн улмаас 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан ажээ.  Харин хэрэгт холбогдсон хүмүүсээс хураасан хөрөнгийн хэмжээ 4 тэрбум рубль болжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо 1600 гаруй албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэдгээрийн 16 нь шүүгч, 216 нь хуульч байсан байна.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сард гарсан зарлигт  Ерөнхийлөгчийн удирдлаганд шинээр авилгатай тэмцэх газар байгуулах заалт тусгагджээ.

“Энэхүү газар нь авилгатай тэмцэх талаар өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, авилгын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад санал дэвшүүлэх чиг үүрэгтэй” гэж эрх баригчид мэдэгдээд байна.
Нийтэлсэн: М.Тодбэх

271 сая долларын хохирол учирчээ  
Үзсэн: 1870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй