
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 7-16 хэм дулаан, шөнөдөө хасах 3-аас нэмэх 5 хэм дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна.
Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 100 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 80, эрэн хайх, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 1503 иргэн, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.
Улаанбаатар хот орчмоор 09 дүгээр сарын 20-ны өдөр орсон цас, цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-чандмань сумын 52-ын давааны автозам хаагдаж, олон автомашин цасанд боогдсон дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-аас томилгоот бүрэлдэхүүн, машин техник гаргаж замын хажуу болон зам дээр цасан хунгар үүсч үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон 433 автомашинтай 1300 иргэн, хот хоорондын зорчигч тээврийн 3 автобус 150 иргэн даарч, бээрсэн, түлш, шатахууны хомсдолд орсон, дугуй хагарсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч 9 дүгээр сарын 21-ний өглөөний 05:30 цагт авто замын зорчих хэсгийг хэвийн ажиллагаанд оруулсан” гэв.
Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагыг хүлээн авчээ | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.