Шууд Chart

ЭЗБХ: Я.Содбаатарыг ЗГ-ын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ

2018-10-05 12:15:31

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв.

    Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэй хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь  Улсын Их Хурлын гишүүн Ч.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.


ЭЗБХ: Я.Содбаатарыг ЗГ-ын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй