Шууд Chart

Олон улсын уралдааны тусгай шагналыг Монголын компани хүртжээ

2018-10-08 11:29:08

Дэлхийн Худалдааны Байгууллагаас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн Худалдааны Байгууллагын нээлттэй форум” энэ сарын 2-4-ний өдрүүдэд Женев хотноо болж өндөрлөв. Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлийнхэн гээд нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүлжээ. 

Энэ удаагийн нээлттэй форумын үеэр Дэлхийн Худалдааны Байгууллагаас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад дэлхийн олон компаниас тунаж үлдсэн 10 компанийн нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрын шагнал хүртжээ.  


Олон улсын уралдааны тусгай шагналыг Монголын компани хүртжээ   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй