
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээг төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай, нүүрсний 20-24 хоногийн нөөцтэй байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын хувьд 97 хувийн гүйцэтгэлтэй, ДЦС-4 ХК-ийн коллектороос Дэвшил САА-н баруун урд тал хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажил 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж тулгуурын траверс, тулгууруудыг цутгах, шугам угсралтын ажлууд хийгдэж ажлын явц 98 хувьтай байна. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 хорооны 20602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 1 ком 110/10кВ дэд станц, 1 ком 35/10 кВ дэд станц, 120 дэд өртөө шинээр барих, 16 шугамын ачаалал хөнгөлөх, 4 шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлсэн байна.
Өвөлжилтийн үед гэмтэл саатал гарч болзошгүй халаалтын зуухны газар, 20 сургууль, 18 цэцэрлэг, 4 ясли нийт 42 байгууллагын инженерийн шугам сүлжээ, дээвэрт үзлэг хийж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 16 сургууль, цэцэрлэгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Засварын ажлын явц 73.7 хувьтай, 5 ажил бүрэн дууссан байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.