Шууд Chart

Үндсэн хуулийн эхийг олон нийтэд үзүүлнэ

2014-01-13 11:41:44

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг өнөөдөр 10:00 цагт Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа.

 Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.
 
 
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг.
  Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.

Үндсэн хуулийн эхийг олон нийтэд үзүүлнэ  
Үзсэн: 1688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.28.96.xxx [124.28.96.xxx] 2014-01-13 17:51
1924 ond batalsan anhnii undsern huuli deer gar tavij tangarag urguchihuud ardiin huvisgaliig uguigedeg teneguudiig ardchilsan uzeltei gehuu
180.149.95.xxx [180.149.95.xxx] 2014-01-13 11:57
shilen dans niitiin zariin tuhai newtrvvlgiig video goor tawihuu?

Бидэнтэй нэгдээрэй