Шууд Chart

Хүүхдийн цэцэрлэг номын сантай боллоо

2018-10-22 10:42:37

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлж тэдний ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийх ажлыг тогтмол дэмжин ажилладаг.

Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард дүүргийн 21 дүгээр хороо 127 дугаар сургуулийн номын сангийн тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан бол энэ удаа дүүргийн 202 дугаар цэцэрлэгийг номын сантай болгосон байна. Түүнчлэн тэрээр тус номын санд хүүхэд бүрийн тоогоор ном бэлэглэжээ.


Хүүхдийн цэцэрлэг номын сантай боллоо  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй