
Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт нийт 4 авто зам, 1 дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Эдгээр 5 замын нөлөөлөлд нийт 157 нэгж талбарын 51956 м2 газар өртсөн бөгөөд 5.1 км авто замыг шинээр тавихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.
Тухайлбал,
- Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто зам,
- Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хороо, Бэлхийн шинэ эцсээс Тоосгоны үйлдвэр хүртэлх авто зам,
- Сүхбаатар 1 дүгээр хороо, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил,
- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 хороо, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх авто зам, гүүрийн хамт,
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэгт дугуйн зам,
Сүхбаатар дүүрэгт 4 авто зам, нэг дугуйн зам шинээр хийж байна | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.