
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэхүү болзолт уралдаан нь энэ сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ. Болзолт уралдааныг шүүж, шалгаруулахад иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ирүүлж буй санал, хүсэлт, гомдол чухал үүрэг гүйцэтгэнэ. Иргэд санад, хүсэлтээ нийслэлийн Тээврийн газрын 70044040 утсаар 24 цагийн турш холбогдон өгөх боломжтой. Мөн Тээврийн газрын болон “нийтийн тээвэр – public transport UB” цахим хуудсуудаар мэдээлэх боломжтой. Дээрх дугаар, цахим хуудасны хаяг нь бүх автобусны суух болон буух хаалган дээр байрлуулсан байгаа” гэв.
Нийслэлийн Тээврийн газраас зарласан болзолт уралдаанд иргэдийн санал чухал нөлөө үзүүлнэ | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.