Шууд Chart

Автобусны 14 буудал шинээр байгуулжээ 

2018-10-25 14:28:31

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргах ажлын хүрээнд 2018 онд нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн тус газраас Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран 14 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгджээ. Дээрх 14 зогсоолыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс ашиглаж эхлэн өдөр тутам 29 чиглэл дайран өнгөрч, өдөр тутам нийт 3000 орчим зорчигч үйлчлүүлдэг аж.

БЗД, Гачууртын авто зам 15-ын зогсоол

Нийслэлийн Тээврийн газар нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан хамтран ажиллахгэрээний дагуу 2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт нэр бүхий 50 байршилд дэлхийн стандартад нийцсэн автобусны зогсоолын байгууламж барьж ашиглалтанд оруулсан. Эдгээр тохижилтыг зөвхөн хотын төв хэсэгт бус Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт Ухаа, Яармаг Нисэх зэрэг хотын захын хэсгүүдээр мөн баригдаж, зорчигчийн тав тухтай аюулгүй байдлыг хангасан томоохон ажил болсон байна.

ХУД, “Иргэний нисэхийн ерөнхий газар” зогсоол

Автобусны чиглэлийн хаяг, гарааш дугаарыг нэг загварт оруулав

Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар нийтийн тээврийн хэрэгслийн гарааш дугаар болон чиглэлийн хаягийг нэг загварт оруулан баталжээ.Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн хаяг иргэдэд илүү тодорхой ойлгомжтой, харагдахад хялбар болсон юм.

Автобусанд байрлах чиглэлийн хаягийн харагдах байдал


Автобусны 14 буудал шинээр байгуулжээ   
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй