Шууд Chart

Төвийн бүсийн аймгууд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад анхаарна

2018-10-27 16:30:00

Дархан- Уул аймагт “Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” сэдвийн хүрээнд “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018” өчигдөр боллоо. Чуулганд Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймгийн төлөөлөл оролцож орон нутгийн цаашдын хөгжлийн асуудлаар зөвлөлдөв. 

21 аймгийг 181 үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг нь тодорхойлоход Орхон аймаг тэргүүлж, Дархан-Уул аймаг удаалсан байна. Архангай, Говь-Алтай зэрэг аймаг сүүл мушгиж байгаа юм. Өрсөлдөх чадварын үнэлгээнд эдийн засгийн чадвар, засаглалын үр ашиг, дэд бүтэц, бизнесийн үр ашиг зэрэг олон үзүүллэтүүд багтдаг.

Аймгуудын өрсөлдөх чадварт эдийн засгийн үзүүлэлтээс гадна банк, санхүүгийн байгууллагын уялдаа, бизнес эрхлэгчдээ хэрхэн хуулийн хүрээнд зөв дэмжиж байгааг нь чухалчилдаг гэж “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”- ийн удирдах зөвлөлийн дарга н.Цагаан хэллээ. Түүний ярианд анхаарлаа хандуулъя.

 

Чуулганы үеэр “Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг”, “Гадаад зах зээлд гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж”, "Чанартай боловсон хүчний бэлтгэл" гээд олон асуудлыг хэлэлцлээ. 

Эдийн засгийн судлаачид, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар бодлогоо боловсруулвал орон нутагт илүү үр дүнтэйг онцолж байна. Ядуурлын түвшин ярихаас илүү ядуу байгаа өрхийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц оновчтой ажил хийх нь орон нутагт хэрэгтэй гэж Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга н.Эрдэнэбаяр ярьсан юм.


Төвийн бүсийн аймгууд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахад анхаарна  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй