
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгуулагуудын кадастрын тусгал зургийг дахин нягталж хянах ажлыг эхлүүл. Олгогдсон газраас илүү гаргаж барилга байгууламж, хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэсэн үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.
Мөн тэрбээр ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.