Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.7 хувиар буурчээ

2018-10-29 12:45:42

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 36375 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21  хоногтой харьцуулахад 87 нэгж буюу 0.2 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1126 үйлдэл бүртгэгдсэн нь 31 нэгж буюу 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд нийт зөрчлийн шинжтэй 18920 дуудлага мэдээлэл хүлээн авсан.

Давхардсан  тоогоор 3914 чиглэлд 7851 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэв.


Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 2.7 хувиар буурчээ  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй