Шууд Chart

Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ

2018-10-29 12:56:49

“Манай газраас өнгөрсөн хугацаанд ЕБС-ын хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад төрийн өмчийн 120 сургуулийн үдийн цайны хэрэгжилт, үдийн цай хэрэгжүүлэгч 129 аж ахуйн нэгж байгууллага, сургуулийн дэргэдэх цайны газруудын үйл ажиллагааг 3 хяналтын хуудсаар үнэлэхэд 7.1 хувь нь их,  45.1 хувь нь дунд, 47.8 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.

Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 6 аж ахуйн нэгж, 8 иргэнд 8.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулан, 456 зөрчлийг арилгуулсан. Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэнд 2 удаагийн сургалт зохион байгуулсан” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.


Үдийн цай хэрэгжүүлэгч нэг байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй