Шууд Chart

Нүүрсний үйлдвэрлэлийг ярихдаа жолооч нарын асуудлыг хамт ярих хэрэгтэй гэв

2018-10-29 16:12:12

Жолооч нарыг төлөөлсөн “Баян зам” Төрийн Бус Байгууллага, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар хамтран Тавантолгойн нүүрс тээвэрлэгч жолооч нарын дунд өчигдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна.

Энэ бүс нутагт 12 000 шахам жолооч Тавантолгойн орд "Гашуунсухайт" боомт хооронд нүүрс тээвэрлэдэг. Мөн "Цагаан хад" сууринд ирж, очин ажилладаг 5000 гаруй хүн бий гэсэн албан бус тооцоо бий. Гэвч тэд ундны ус, гэрэл цахилгаанаа зөөврөөр хэрэглэдэг. Тиймээс эмчилгээ үйлчилгээ авах, холоос ирсэн гэр бүлийнхэнтэй хамт амрах газраас эхлээд хүний наад захын хэрэгцээт үйлчилгээ байдаггүй байна.

Мөн төрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, мэдлэг олж авах боломжгүй байгааг ч жолооч, тэнд ажиллагсад шүүмжилдэг. Тиймээс ч тус өдөрлөгөөр Хилийн мэргэжлийн хяналтын алба, сумдын цагдаа, онцгой байдлын алба болон үйлчилгээний бусад газрууд очиж мэдээлэл өгч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулсан байна.

Нүүрсний экспорт нэмэгдэж, орлого оллоо гэж ярьдаг ч түүнийг гардан хийж байгаа жолооч нарын асуудал хаягдаж, гээгдэж байгаа нь үнэн гэдгийг өдөрлөгт ороцогчид хэлж байлаа. Ханбогд сумын Засаг дарга н.Эрдэнэжаргал ингэж ярилаа. 


Нүүрсний үйлдвэрлэлийг ярихдаа жолооч нарын асуудлыг хамт ярих хэрэгтэй гэв  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй