
Бага ангийн сурагчид үдийн цайнаасаа авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байна. "Үдийн цай" хөтөлбөрийг нэг хүүхдийн 600 төгрөгөөр тооцдог. Арван жилийн өмнө тооцож баталсан энэ мөнгөөр өнөөдөр хүүхэд авах ёстой илчлэгийн хэмжээгээ авч чадахгүй байгааг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.
"Үдийн цай" хөтөлбөрт 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг. 6-10 насны эдгээр хүүхэд өдөрт 1200-1700 килокалори илчлэгийг хоол хүнснээс авах ёстой. Үүнээс 340 килокалорийг үдийн цайнаас авах ёстой гэж тооцсон ч энэ хэмжээнд хүрэхгүй байгаа шалтгааныг НМХГ-ын хэлтсийн дарга н.Цэнд-Аюуш ингэж тайлбарлалаа.
НМХГ-аас төрийн өмчийн 120 сургуулийн дэргэдэх 129 хоолны газарт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр хүнсний бүтээгдэхүүний зохицол хангасан цэсээр үйлчлээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй хоол хүнсийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Сурагчид үдийн цайнаасаа авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байна | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.