
Эрүүл мэндийн даатгал төлдөг 18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Энэ арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар анх удаа хэрэгжүүлж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсний дагуу дөрвөн насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Тухайлбал, 35-45 насны даатгуулагчийн үзлэгийн багцад зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг багтжээ. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч н.Бямбасүрэнгийн яриаг сонсгоё.
40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийлгэнэ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүдийг эрт оношилж эмчлэх боломж бүрдэх юм. 18-аас дээш насныхны урьдчилан сэргийлэх багцад хамрагдахын тулд Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэлээ.
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.