
"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г ирэх сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэхэд анхаарах юм.
Цаашдаа өрхийн хэрэгцээнд хэрэглэх ч байлаа гэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын нядалгааны цехэд бэлтгэдэг дадлыг иргэдэд суулгахыг зорино гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батхүү ярилаа.
Хоёр сарын хугацаанд хэрэгжих аянд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, супермаркет, цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой юм.
Эрүүл, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэхэд анхаарна | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.