Шууд Chart

Рохинжа нарыг нутагт нь буцаахаар тохиролцлоо

2018-10-31 15:26:10

Мьянмар, Бангладеш улсууд Рохинжа мусульманчуудыг нутагт нь буцаахаар тохиролцоод байна. Талуудын хийсэн яриа хэлэлцээгээ, гэрээгээр Рохинжа иргэдийг ирэх 11 дүгээр сараас буцааж эхлэх аж. Хамтарсан ажлын хэсгийнхэн Бангладешийн нийслэл Дакка хуралдаж, энэхүү гэрээг байгуулжээ. Бангладешийн гадаад хэргийн сайд Шахидул Хакк-ийн хэлснээр, эхний ээлжийн хүмүүсийг 11 дүгээр сарын дундаас буцааж эхэлнэ гэж талууд тооцож байгаа юм. Гэхдээ эхний ээлжид хэчнээн хүнийг буцаах, энэ ажил хэзээ бүрэн дуусах зэрэг нарийн мэдээлэлийг холбогдох  албаныхан өгөөгүй байна.

2017 оны 8 дугаар сард Мьянмарын цэргийн пост руу зэвсэгт этгээдүүд халдсаны дараа аюулгүйн албаныхан баруун бүсийн Ракхайн мужид суурьшсан Рохинжа иргэдийн эсрэг ажиллагаа явуулах болсон юм. Үүнээс хойш багцаагаар 700-аас 800 мянган Рохинжа иргэн орон гэр, Мьянмар улсыг орхин Бангладешт дүрвэсэн гэсэн мэдээлэл байдаг.

Хоёр улсын засгийн газар өмнө нь дүрвэсэн Рохинжа хүмүүсийг буцаах ажлыг энэ 1 дүгээр сард эхлүүлнэ гэж төлөвлөсөн ч, эх орондоо буцаж очоод ял зэм хүлээхээс болгоомжилсон дүрвэгчид буцаж харихыг хүсээгүй юм.


Рохинжа нарыг нутагт нь буцаахаар тохиролцлоо  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй