Шууд Chart

Транс номхон далайн түншлэлийн гэрээ энэ оны төгсгөлд хэрэгжиж эхэлнэ

2018-10-31 15:39:08

Транс Номхон далайн түншлэл буюу Номхон далай дамнасан улс орнуудын чөлөөт худалдааны гэрээ энэ оны сүүлчээс хэрэгжиж эхэлнэ.  Тодруулбал, энэ тухай Шинэ Зеландын засгийн газраас “Гэрээ 12 дугаар сарын 30 наас хэрэгжиж эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Өчигдөр тус гэрээг байгуулахаар тохиролцсон улсууд бүгд гэрээг соёрхон баталснаар бүрэн хэрэгжих болмжтой болж байгаа юм.

Анх 2016 онд байгуулахаар тохиролцсон гэрээг нийт 12 улс байгуулахаар тохиролцсон ч АНУ 2017 оны нэгдүгээр сард гэрээг орхин гарсан. Үүнээс хойш үлдсэн 11 улс нь гэрээг эцэслэн амилуулах ажлыг үргэлжлүүлж, Япон, Мексик, Сингапур, Шинэ Зеланд, Канад гэсэн 5 улс албан ёсоор нэгдэн гэрээг баталсан. Үлдсэн 6 улсаас Австрали улс Транс номхон далайн чөлөөт худалдааны гэрээг албан ёсоор баталсан хамгийн сүүлийн улс болсон байна.

Энэхүү Транс номхон далайн түншлэл буюу Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэн эдгээр 11 улс дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг бүрдүүлдэг. Худалдааны гэрээнийхээ хүрээнд талууд, худалдааны татвараа бууруулах зогсоох зэрэг арга хэмжээ авч худалдааны хориг саадыг арилгахаас гадна, оюун өмчийн асуудлаар н:эгдсэн дүрэм журамтай болох юм байна.


Транс номхон далайн түншлэлийн гэрээ энэ оны төгсгөлд хэрэгжиж эхэлнэ  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй