
Цаг уур орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын цаг агаарын төлөвийг урьдчилсан байдлаар бүсчлэн гаргажээ. Ирэх сарын сүүлээр Увс, Завханы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүрч хүйтрэх юм байна. Мөн Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.
11 дүгээр сарын эхэн болон сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа, сарын сүүлчээр салхи ихэнх нутгаар 16-18 м/с хүрэх бол Говийн бүс, Арц Богдын өвөр хоолойгоор 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Ирэх сарын сүүлээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.