Шууд Chart

Ахуйн гал түймрээс учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өсчээ

2018-11-01 09:00:00

Улсын хэмжээнд хувийн болон аж ахуй нэгжийн өмч, эд хөрөнгөд гарсан объектын гал түймрийн тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 хувиар буурсан ч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өсчээ. Тодруулбал, оны эхний 10 сарын байдлаар нийт 3040 удаагийн объектын гал түймэр гарч, 14,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 39 хүн түлэгдэж гэмтэн, 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан мэдээ байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллагын 34,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектын гал түймрийн 30 орчим хувь нь ил задгай гал, асгасан үнс нурмаас, 20 хувь нь пийшин зуух яндангийн цонолтоос, 19 хувь нь цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас шалтгаалсан гэсэн дүгнэлт байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Ахуйн гал түймрээс учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өсчээ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй