Шууд Chart

Дональд Трамп амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

2018-11-01 07:20:11

Өнгөрөгч бямба гарагт буутай этгээд 11 хүний аминд хүрч, өөр хэд хэдэн хүнийг шархдуулсан халдлага үйлдсэн Пенсильван муж улсын Питтсбург хотын еврейн сүмд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп очлоо. Эмгэнэлт явдал болсон газарт ерөнхийлөгчийн хамт тэргүүн хатагтай Меланья Трамп, ерөнхийлөгчийн охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнерийн хамт, мөн еврей үндэстэн болох АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин нар хамт очжээ.

Тэднийг Питтсбург хотын еврейн сүмийн тэргүүн Жеффри Майерс угтан авч сүмийн дотогш газарчилсан байна. Трамп болон түүний гэр бүлийн гишүүд еврейн сүмийн гадаа лаа асааж, цэцэг тавин амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр тус хотын еврейн нийгэмлэгийн гишүүн 2000-аад хүн Трампын айлчлалыг эсэргүүцсэн утгатай уриа лоозон барин жагсчээ. Өмнө нь бас, хотын еврейн нийгэмлэгийнхэн болон Питтсбургийн захирагч Билл Педуто Трампын айлчлалд дургүйцлээ илэрхийлж байсан юм.

Трампыг шүүмжлэгчид түүнийг, цагаан арьстнуудыг дөвийлгөж, цагаачид болон бусад шашны төлөөлөлд үл тэвчих үзлийг дэвэргэж байгаад буруутгадаг. Энэ ч үүднээс Трампыг цагаан арьст хүмүүсийг дөвийлгөх үзлийг бүрэн зэмлэн буруутгатал Питтсбург хотод талархан угтахгүй гэсэн еврейн шашны удирдагчдын нээлттэй захидалд 70 мянга гаруй гарын үсэг зурж нэгджээ. 












Дональд Трамп амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй