Шууд Chart

Их Британи дипломат харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж байна

2018-11-01 09:16:01

Их Британи Европын холбооноос гарсныхаа дараа дэлхийн улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж байна. Энэ хүрээндээ тус улс мянга гаруй дипломат ажилтан элсүүлэх шаардлагатай болох ажээ.  Мөн дээрх зорилгоор Британи элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд нэмж байгуулах зэргээр дипломат албаа өргөжүүлэх юм байна.

Улмаар гадаад улс орнууд дахь албан газрууд нь хэлний бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, хэлтэс албадынхаа тоог нэмэгдүүлнэ. 50 төрлийн хэлний хэлтсээ Казах, Киргиз зэрэг хэлний хэлтсээр өргөжүүлж 70 болгох гэнэ. 


Их Британи дипломат харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж байна  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй