Шууд Chart

Иерусалим хотын даргын сонгууль үргэлжилж магадгүй...

2018-11-01 09:22:05

Иерусалим хотын даргын сонгууль 2 дахь шатны санал хураалтаар үргэлжилж магадгүй байна. Өнгөрсөн Мягмар гарагт Израильд орон нутгийн сонгууль болж, цэвэр ялалт байгуулах хангалттай санал авсан өрсөлдөгч тодроогүй тул Иерусалим хотын даргыг 2 дахь шатны санал хураалтаар шалгаруулах магадлал өндөр байна.

Эхний санал хураалтаар шашны бус нэр дэвшигч, хотын хуучин орлогч дарга Офер БерковичМоше Лайон нар тэргүүлж, бусад 2 өрсөлдөгчөө ардаа орхисон ч хэн нь ч хангалттай олон санал авч, тэргүүлээгүй дүн гарчээ. Тиймээс энэ 2 хүн дараагийн шатанд дахин өрсөлдөхөөр болоод байгаа аж. Иерусалим хотын хүн амын 30 хувийг бүрдүүлдэг Палестинчууд 1967 онд Зүүн Иерусалим-ыг Израиль эзэлснийг эсэргүүцэж байсан шигээ 50-иад жил орон нутгийн энэ сонгуулийг байнга эсэргүүцдэг байна.

Орон нутгийн сонгуулийн дүнг одоогоор зарлаагүй байна.


Иерусалим хотын даргын сонгууль үргэлжилж магадгүй...  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй