Шууд Chart

Осолд өртсөн талууд хоорондоо маргаангүй бол замын цагдаа дуудах шаардлагагүй

2018-11-01 09:46:47

Зам тээврийн осол гаргасан тохиолдолд буруутай этгээдээс 5 оноо хасч, 100 мянган төгрөгөөр торгодог. Мөн буруутай этгээдүүд ослын талаар маргаангүй байсан ч  заавал замын цагдаа дуудах үүргийг жолоочид хуулиар хүлээлгэчихсэн байсан байдаг. Дээр нь даатгалын компаниуд замын цагдаагийн албаны тодорхойлолт шаарддаг нь жолооч нарт хүндрэл дагуулдаг байв.

Тэгвэл 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр зам тээврийн осолд холбогдсон хоёр тал хоорондоо маргаангүй байгаа тохиолдолд замын цагдаа дуудах шаардлагагүй болж байгааг Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн албаны  ахлах зохицуулагч н.Жавхлан хэлж байна. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

 


Осолд өртсөн талууд хоорондоо маргаангүй бол замын цагдаа дуудах шаардлагагүй  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй