
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг онцоллоо.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.ргэлжлүүлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Тухайлбал, төсөлд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “улсын мэргэжлийн” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Засгийн газарт оруулах” гэсний өмнө, “мал, амьтны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж тус тус нэмэхийг, мөн төслийн 3 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн Хөдөө аж ахуйн гаралтай, бараа түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс 3 дугаар зүйлийг тус тус хасах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.