Шууд Chart

Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний өдөр хуралдана

2018-11-06 12:23:49

Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний өдөр хийх Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан байна.

Энэ ньҮндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд үзэж ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандсан байна гэж Үндсэн Хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ний өдөр хуралдана  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй