Шууд Chart

Энэтхэг улс цөмийн чадавхтай шумбагч онгоц туршлаа

2018-11-06 13:32:36

Энэтхэг улс цөмийн чадавхтай шумбагч онгоц байлдаанд оруулахад бэлэн хэмээн мэдэгдлээ. Даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, дотоодод үйлдвэрлэсэн цөмийн чадавхтай анхны шумбагч онгоц нь эргүүл хамгаалалтаа хийж дууссаныг зарласан байна. Түүний хэлснээр 2016 онд ашиглалтад оруулсан Арихант хэмээх шумбагч онгоц нь 1 сарын хугацаанд эрүүл хамгаалалт амжилттай хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр тус улс аливаа сөргөлдөөний үед газраас, агаараас, мөн далай тэнгисээс цөмийн пуужин хөөргөх боломжтой болж байна гэсэн байна. Энэтхэгийн ерөнхий сайд энэ талаар,“цөмийн чадавхтай шумбагч онгоцтой болж байгаа нь тус улс цөмийн зэвсэгтэй хойд хөрш Хятад улсыг, мөн цөмийн зэвсэгтэй баруун талын хөрш Пакистан улсыг хяналтдаа байлгах гэсэн алхам” болохыг хэлсэн байна. Мөн, “Ийм чадавх боломж, Энэтхэг Номхон далайн бүсэд амар тайван тогтвортой байдлыг бүрдүүлэхэд зайлшгүй чухал юм” гэж Нарендра Моди ярьжээ.

Хятадын тал “нэг бүс нэг зам” санаачилгаа хэрэгжүүлэн боомт дэд бүтцүүдээ сайжруулж байгаа нь Энэтхэгийн далайд дарамт шахалт болох болсон гэх тайлбар бий. Учир нь Бээжин бүс нутаг дахь боомтуудаа цэргийн зорилгоор ашиглаж байгаа учир үүнээс нь Энэтхэг болгоомжилсон байдалтай байгаа юм гэж хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ сүүлийн үед Энэтхэг Хятад улстай ялангуяа худалдааны салбарт харьцангуй сайн, нааштай харилцаатай байгаа юм.

Харин Пакистантай, Моди-г ерөнхий сайд болсноос хойш харилцаа нь огцом муудсан. Энэтхэг улс анхны цөмийн туршилтаа 20 жилийн өмнө хийж байсан байна.


Энэтхэг улс цөмийн чадавхтай шумбагч онгоц туршлаа  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй