
Тариаланчид тариалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд хангалттай хэмжээнд анхаарч чадахгүй байна. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага ээлжит шалгалтаараа илрүүлсэн байна.
Нийт тариалан эрхэлж байгаа 150 гаруй сумын 2000 гаруй тариалангийн талбайд ургамал хамгааллын ямар бодисыг хэзээ, яаж, ямар хортон шавьж устгахдаа ашигласныг танджээ. Энэ тухайгаа тариалангийн талбайн түүх хөтлөлтийн дэвтэртээ хэрхэн тусгасныг шалгахад нийт тариалан эрхлэгчдийн 30 гаруй хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна.
Хэдэн төрлийн бодисыг ямар давтамжтай хэрэглэснээ бичээгүй. Ямар төрлийн хортон шавьж илэрсэн тухай мэдээлэл бүртгээгүй байжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга н.Энх-Амгалангийн ярианд анхаарлаа хандуулъя.
Тариалангийн талбай жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад чанарт онцгой анхаарах, олон улсын түвшинд ашиглаж байгаа арга технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байгааг салбарын яамнаас онцоллоо. Тариаланчдын хариуцлага, хэрэглэж байгаа ургамал хамгааллын бодист тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Болорчулуун хэлж байна. Тухайлбал, Импортоор авах үрийн тоо хэмжээг тогтоох, импортын ургамал хамгааллын бодист тавих шаардлага журмаа нарийвчлах, олон улсад хэрэглэхээс татгалзсан бодисыг химийн бодисын жагсаалтаас хасах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж тэрбээр ярилаа.
Энэ бүх асуудлаа өнөөдөр мэргэжлийн байгууллагууд “Ургамал, ургамлын гаралтай хүснний бүтээгдэхүүний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд ярилцаж байна.
Тариаланчид тариалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарахгүй байна | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.