Шууд Chart

"Улаанбаатар такси" компанийн 300 орчим машиныг өнөөдрөөс эргүүлд гаргана

2018-11-07 13:28:16

Шөнийн эргүүлд явдаг 68 авто машин эргүүл хийж амжихгүй байна. Орой 19 цагаас үүрийн 03 цагийн хооронд 1000 гаруй дуудлага цагдаагийн 102 дугаарт ирдэг.

Иймээс дуудлагаас дуудлагын хооронд эдгээр авто машин, хүн хүч явчихдаг. Энэ орон зайг нөхөх зорилгоор өнөөдрөөс эхлэн "Улаанбаатар такси" компанийн 300 орчим машиныг эргүүлд гаргахаар боллоо.

Ингэхдээ жолооч аливаа гэмт хэрэг, зөрчлийг шууд мэдээлэх үүрэг хүлээнэ гэж Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн ярилаа.


"Улаанбаатар такси" компанийн 300 орчим машиныг өнөөдрөөс эргүүлд гаргана   
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй