
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан 2013 оноос эхлэн сургуулийн орчинд эцэг, эхийн эргүүл ажиллаж эхэлсэн. Тэгвэл "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм" гэж сурагчдын эргүүл сургуулийн орчинд мөн ажилладаг юм. Хүүхэд хүүхдээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уриалж сурталчлах нь тэдний гол зорилго байдаг байна.
Өнөөдөр Улаанбаатар чуулгад “Дэвжээ-2018” тэмцээний финалын шатанд шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүд өрсөлдөж байна. Одоо Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Мөнхжаргалаас дэлгэрэнгүй мэдээг сонсъё.
Өсвөрийн сэргийлэгчид өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.