
Ирэх 12 дугаар сарын 1 гэхэд цагт 20-40 тн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт, айл өрхүүдийг цахилгаан халаагуур залгах боломжоор хангаж хүчин чадлаа нэмэгдүүлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах зорилготой эдгээр ажлыг Эрчим хүчний яам хариуцан ажиллаж байна.
Үүний нэг гол ажил нь нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилготой сайжруулсан түлшнийг хэрэглээг нэвтрүүлэх гэдгийг салбарынхан онцолж байна. Тэгвэл гэр хорооллын нийт айл өрхийн түлшний хэрэглээг хангах үйлдвэр хэзээ бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ? Үүнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлгэрэнгүй тайлбар өгснийг одоо сонсгоё.
Сайжруулсан түлшний үйлдвэр ирэх сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ | ||
Үзсэн: 2463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.