
Умард Солонгос болон АНУ-ын хооронд өндөр түвшинд төлөвлөсөн уулзалт яриа хойшлогдлоо. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын Ажилчны намын орлогч дарга буюу Умард Солонгосын удирдагчийн баруун гарын хүн гэгддэг Ким Ённ Чол нар энэ пүрэв гарагт уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хэрхэн урагшлуулж, 2 улсын төрийн тэргүүний хоёр дахь уулзалтыг зохион байгуулах гэх мэт асуудлаар ярилцах байсан. Гэвч талууд уулзалтаа хойшлуулсан байна.
Энэ тухай АНУ-ын төрийн департамент уулзалт яриаг хойшлуулсан хэмээн лхагва гарагт мэдэгдсэн бол, “Уулзалтыг Умард Солонгосын талаас хойшлуулах хүсэлт гаргасан” хэмээн пүрэв гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Ажилчны намын орлогч дарга Ким Ённ Чолын Нью-Йорк руу нисэх нислэг ч уулзалтаас нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт цуцлагдсан гэж мэдээлж байна.
Юунаас шалтгаалан Умар Солонгос гэнэтийн ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй хэвээр байна гэж хэвлэлүүдэд бичжээ.
Умард Солонгос, АНУ-ын хооронд өндөр түвшинд төлөвлөсөн уулзалт хойшлогдлоо | ||
Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.