Шууд Chart

Энэ он гарсаар зэвсэгт халдлагын улмаас АНУ-д 12 мянга гаруй хүн нас баржээ

2018-11-09 13:07:40

Галт зэвсгийн халдлагын улмаас энэ он гарсаар АНУ-д 12 мянга гаруй хүн нас баржээ. Үүний 3 мянга нь 18 нас доош насны хүүхдүүд болохыг Галт зэвсгийн зөрчлийн талаар мэдээлдэг “Ганн Вайоленс Архив” цахим хуудас нийтэлжээ. Энд галт зэвсгээр амиа хорлосон 22 мянган тохиолдлыг багтаагаагүй гэдгийг ч мөн хэвлэлд бичжээ. Өөрөөр хэлбэл, Америкт энэ он гарснаас хойш галт зэвсгээр үйлдсэн халдлага хэргүүдийн улмаас 12 мянга гаруй хүн эндсэн бол, 22 мянган хүн галт зэвсгээр амиа хорложээ.

Хамгийн сүүлд л гэхэд энэ лхагва гарагийн шөнө Калифорни мужийн нэгэн хөл үймээн ихтэй бааранд халдлага болж, 12 хүн нас барж, 10 гаруй хүн шархадлаа. Хэргийн эзэн 28 настай Дэвид Лоннг гэгч сэтгэцийн хувьд хэвийн бус хүн байсныг тогтоогоод байна. Эмч нар түүнийг гэмтлийн дараах стресс эмгэгтэй байсан гэж үзэж байна. Хэрэгтэн 2008-аас 2013 оны хооронд Америкийн тэнгисийн цэрэгт алба хааж, энэ хооронд Афганистанд үүрэг гүйцэтгэж цол ахиж, шагнал хүртэж байсан ч, сүүлийн жилүүдэд хэвийн бус байдалтай байсныг нь гэрт нь дуудлагаар очсон цагдаа нар баталж байна.

Зөвхөн сүүлийн 2 долоо хоногт л гэхэд Калифорнид болсон энэ хэргийн өмнө мөн энэ мужид нэгэн зэвсэгтэй эрэгтэй 2 хүнийг буудаж аминд нь хүрсэн бол, Пенсильван мужид мөн зэвсэгтэй эрэгтэй гал нээсний улмаас 11 хүн нас бараад байна.


Энэ он гарсаар зэвсэгт халдлагын улмаас АНУ-д 12 мянга гаруй хүн нас баржээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй