
АНУ-ын засаг захиргаа улс төрийн орогнол мэдүүлэхийг эрс хязгаарласан шинэ дүрэм журам гаргалаа. Энэ тухай Трампын засаг захиргаанаас пүрэв гарагт зарлалаа.
Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын өгсөн үүрэг чиглэлийн дагуу гаргасан энэ шинэ журмаар, улс төрийн орогнол хүсч Америкийн өмнөд хилийг нэвтрэх гэсэн дүрвэгчдийг хилээр оруулалгүйгээр орогнол хүсэгчдийг эрс хязгаарлаж байгаа юм байна. Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхлэхэд, Америкийн өмнөд хилийг нэвтэрч буй цагаач дүрвэгчид “зөвхөн хилийн боомтуудад эхлээд мэдүүлэг өгсөн өгсөн тохиолдолд улс төрийн орогнол хүсэх эрхтэй байх болно” гэж Америкийн засгийн газраас мэдэгджээ.
Гэхдээ Төв Америкийн улсуудаас ирж буй цагаачдын эсрэг гаргасан энэ шийдвэрийг шүүх эсэргүүцэх магадлал өндөр байхыг хэвлэлд бичсэн байна. Эсэргүүцэгчдийн хувьд үүнийг, одоо хэрэгжиж буй хуулийг зөрчсөн шийдвэр хэмээн шүүмжилж байна.
Өнгөрөгч 6 дугаар сард Америкийн хууль зүйн сайд асан Жефф Сешион, зөвхөн улс оронд нь зөрчил мөргөлдөөн гарсан үед энэ нь улс төрийн орогнол цагаачлал хүсэх үндэслэл болно гэсэн шийдвэр гаргаж, Америкт улс төрийн орогнол зөвшөөрөл хүсэхэд улам төвөгтэй болсон гэж хэвлэлүүд бичиж байгаа юм. Гэхдээ энэ дүрэм журам, хуулийн дагуу “улс оронд нь зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд хууль бусаар нэвтэрсэн эсэхээс үл хамаарч дүрвэгчдийг Америкийн хилээр нэвтрүүлж иржээ.
АНУ-ын засаг захиргаа улс төрийн орогнол олголтыг эрс хязгаарлана | ||
Үзсэн: 2357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.